“Мисс Монголиа” холбооноос жил бүр
зохион байгуулдаг Монголын гоо бүсгүй шалгаруулах “Miss Mongolia-2011”
наадам өчигдөр амжилттай болж өнгөрлөө.Энэ жилийн миссийн тэмцээний
хувьд оролцогч охидийн сүүлийн 3-р шатандаа шалгарч үлдсэн 27 охидийг
МҮОНТ-ээр хоёр долоо хоногийн турш реалити шоу хэлбэрээр тэмцээнийг
үзэгчиддээ хүрсэн тус тэмцээнээс шилдэг 16 бүсгүй авьяас чадвар, оюун
билгээрээ шалгарч үлдсэн билээ.
“Miss
Mongolia-2011” наадмыг үзэхээр 2005 оны мисс Б.Гантогоо, 2006 оны мисс
Т.Ундармаа, 2006 оны дэд мисс О.Уянга, 2009 оны тэргүүн мисс
Х.Бадамгэрэл, 2010 оны мисс Б.Бадамцэцэг болон олон улсын сонсголын
бэрхшээлтэй миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон М.Батчимэг,
Б.Алтансоёмбо, Б.Саруул зэрэг дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулсан
үе үеийн миссүүд урилгаар хүрэлцэн ирсэн юм.
Энэ
жилийн наадмын шүүгчээр “Мисс Монголиа Холбоо”ны ерөнхийлөгч хадагтай
Д.Сумьяа, Азийн топ модель, “Монгол модель” агентлагийн захирал
хадагтай Д.Болормаа, “Miss Mongolia” наадмын анхны мисс, Азийн модель
агентлагийн захирал хадагтай Ч.Содтуяа, найруулагч ноён Р.Мөнхсайхан,
МҮОНТ-ийн захирал хадагтай Ц.Оюундарь,Үндэсний Дизайнеруудын Холбооны
тэргүүн хадагтай Ч.Одонгэрэл,Лоок агентлагын захирал ноён
Д.Онондорж,”Fashion TV” Монголдахь албан ёсны төлөөлөгч “Blue Mon”
группын захирал ноён Чингэс нар зэрэг нэр хүндтэй хүмүүс ажиллаж, шилдэг
16 бүсгүйчүүдийн дунд урлагийн авьяас, үндэсний хувцас, гоёлын
даашинз, усны хувцасны үзүүлбэр болон асуулт хариултын нилээн
өрсөлдөөнтэй тэмцээнийг дүгнэж шилдгүүдээ шалгаруулсан.
2011
оны Тэргүүн миссийн титмийг Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн 2-р
курсийн оюутан И.Төгсөө зүүж,тэргүүн мисс тууз,өргөмжлөл, таван сая
төгрөгний мөнгөн шагнал болон олон улсын “Miss International” тэмцээнд
эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсны дээр мөн ивээн тэтгэгч Үндэсний
портал GoGo миссээр шалгарч гарын бэлэг авсан билээ.
Дэд
миссээр ШУТИС-ийн 1-р курсийн оюутан Б.Билгүүнзаяа шалгаран Дэд Мисс
титэм, тууз,өргөмжлөл,мөнгөн шагнал болон “Miss Intercontinental”
тэмцээнд оролцохоор болсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгч “M-Oil”
компанийн нүүр царай болж, нэг тонн шатахуун авах эрхээр шагнуулжээ.
“Наран
трейд” компанийн “Swarovski” брэндийн нэрэмжит шагналыг хүртсэн
Дизайнеруудын холбооны загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг “Мисс модель”-ийн
титмийг зүүж, тууз,өргөмжлөл,мөнгөн шагнал , дэлхийн топ модель
шалгаруулах “Top Model of the World” тэмцээнд оролцох эрхийн эзэн
болсон юм.
Түүнчлэн тэмцээний чухал
шагналуудын нэг болох “Мисс фото”-гоор Г.Анужин бүсгүй тодорч, “Мисс
фото”титмийг зүүж, тууз,өргөмжлөл,мөнгөн шагнал болон “Наран
косметикс” компанийн “Tulip” гоо сайхны дэлгүүрийн нүүр царай болсон.
“Мисс авьяас”-аар Дорноговь аймгаа төлөөлөн оролцсон Т.Нарантуул тодорч титмийг зүүж, тууз, өргөмжлөл, нэг сая төгрөгний шагнал хүртсэн билээ.
“Мисс авьяас”-аар Дорноговь аймгаа төлөөлөн оролцсон Т.Нарантуул тодорч титмийг зүүж, тууз, өргөмжлөл, нэг сая төгрөгний шагнал хүртсэн билээ.
Тус
тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч
байгууллагууд болох “Mamonde” болон “Монфрэш” компаниуд өөрсдийн
бүтээгдэхүүн үйлчилгээний нүүр царайгаар Б.Цацралыг сонгож нэг жилийн
гэрээ байгуулж ажиллахаар болжээ. Мөн “Монос косметикс” компани 31-р
сургуулийн 11-р ангийн сурагч Э.Хонгорзулыг компанийхаа нүүр царайгаар
сонгосон юм.
Ийнхүү ялагч болсон гоо бүсгүй И.Төгсөөгийн оролцох “Miss International” тэмцээн энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Хятадын Чэнгдү хотын Сычуанийн дуурийн театрт болохоор төлөвлөгдөж байгаа бол дэд мисс Б.Билгүүнзаяагийн оролцох “Miss Intercontinental” тэмцээн аравдугаар сарын 7-ны өдөр Испани улсад зохион байгуулагдах юм байна.
Ийнхүү ялагч болсон гоо бүсгүй И.Төгсөөгийн оролцох “Miss International” тэмцээн энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Хятадын Чэнгдү хотын Сычуанийн дуурийн театрт болохоор төлөвлөгдөж байгаа бол дэд мисс Б.Билгүүнзаяагийн оролцох “Miss Intercontinental” тэмцээн аравдугаар сарын 7-ны өдөр Испани улсад зохион байгуулагдах юм байна.
Асуулт хариулт
Монголын томоохон байгууллагуудын нэрэмжит шагналыг хүртэж, нүүр царай болсон гоо бүсгүйчүүдийнхээ тэмцээнд хэрхэн оролцож, авьяас чадвараараа үзэгчдийг гайхуулсан талаар та бүхэнд хүргэе.
Шалгарч үлдсэн 16 гоо бүсгүй маань асуулт хариултын тэмцээнд амжилттай оролцож хэрхэн хариулсныг та бүхэнд сонирхуулъя.
Сүүлийн үед дэлхий даяар гэлтгүй монголчууд ч бас гоо сайхны мэс засалд ордог боллоо. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
Тэргүүн мисс И.Төгсөө: “Гоо сайхны мэс заслыг хувьдаа сайшаадаг ч хэдэн жилийн дараа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг муу талтай” гэжээ.
Та хэн бэ?
Дэд мисс Б.Билгүүнзаяа: “Би бусдын өрсөлдөгч, өөрөө өөртэйгөө тэмцэлдэгч” гэж итгэлтэйгээр хариулан ихээхэн дэмжлэг авсан юм.
Та хотын дарга байсан бол юу хийх байсан бэ?
Мисс фото Г.Анужин: “ Агаарын бохирдлыг арилгахын тулд хөдөө орон нутгийг хөгжүүлж хотын төвлөрлийг багасгах байсан”
Эмэгтэй хүний гоо сайхан юунд оршдог вэ?
Мисс модель Д.Шүрэнцэцэг: “Эмэгтэй хүн энэрэнгүй сайхан сэтгэлтэй байвал дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэнэ”
Өнөөгийн залуусын боловсролын түвшин дэлхийн хаана явж байна гэж боддог вэ?
Э.Энхжин: “Дэлхийн түвшинд хөл нийлүүлэн алхаж яваа гэж боддог”
Монголын нийгэмд хамгийн түрүүнд ямар асуудал тулгараад байна вэ?
А.Сарнай: “Өвөл утаа, зун нь гол горхины бохирдлын асуудал нэн тэргүүнд тулгараад байна”.
Та тэрбумтан болбол юу хийх вэ?
Э.Хонгорзул: “Хамгийн түрүүнд хараагүй хүүхдүүдийн суралцдаг 29-р сургуульд туслахыг хүсч байна” гэж хариулж олны дэмжлэгийг авсан юм.
Монгол улсын анхны ерөнхийлөгч болбол юу хийх вэ?
Б.Нарантуяа: “Итгэл дүүрэн ирээдүйг бүтээнэ”.
Сайн ээж гэж ямар хүнийг хэлэх вэ?
Б.Баярмаа: “Өөрийн болон бусдын хүүхдийг төрсөн үр шигээ хайрлаж санаа тавьдаг хүнийг хэлнэ” гэж хариулсан юм.
No comments:
Post a Comment